2023.03.03 14:31:15
  Д.Баярсайхан

“СЭТГЭЦ, МЭДРЭЛ, ДОНТОЛТЫН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Анхан болон төрөлжсөн эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл, донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сургалтыг БОЭТ, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд 2023 оны 01 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалт нь анхан болон төрөлжсөн эмнэлэгт үзүүлж буй сэтгэцийн төрөлжсөн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилготой юм.

Сургалтыг ЭМГ, БОЭТ хамтран зохион байгуулж, сургагч багшаар СЭМҮТ-ийн дэд захирал АУ-ны доктор Н.Алтанзул,  АУ-ны магистр, зөвлөх эмч С.Мөнхтуяа нар  ажиллаж байна.

Сургалтанд БОЭТ, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 30 эмч мэргэжилтэн хамрагдаж байна.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88889
энэ жил  55404
энэ сар  1856
энэ долоо хоног  1666
Өнөөдөр  181