2023.03.03 14:33:26
  Д.Баярсайхан

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД АНХ УДАА ТОЛГОЙ ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ.

Өвөрхангай аймагт анх удаа толгой хүзүүний хавдрын мэс засал эмчилгээ хийлээ.  Монгол улсын Хүний гавъяат эмч, Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүүний мэс заслын зөвлөх эмч  Г.Пүрэвдорж урилгаар ирж, БОЭТ-ийн  толгой хүзүүний мэс заслын эмч Д.Батболд, мэдээгүйжүүлгийн эмч Д.Бат-Ундрал, сувилагч Н.Цэцэгээ, С.Энхцоож  нар  хамтран  бамбай булчирхайн хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Орон нутагтаа хавдрын мэс засал эмчилгээг нэвтрүүлсэнээр иргэдэд ээлтэй, үйлчлүүлэгчидэд эдийн засгийн болон тусламж үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Хагалгааны багт цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88936
энэ жил  55451
энэ сар  1903
энэ долоо хоног  1713
Өнөөдөр  228