Нажибулла Хабиб (Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн мэрэгжилтэн), Сесил Муро (санхүүгийн шинжээч), Ж.Алтантуяа (АХБ-ны нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн), О.Баяр (Зөвлөх) нарын төлөөлөгчид Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүд, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн биелэлттэй танилцаж үнэлгээ өгч ажиллалаа.
Төслийн хүрээнд тус төвийн Төвлөрсөн ариутгал, Цусны салбар төвд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, тасгийн үйл ажиллагаатай танилцаж хангалттай сайн үнэлгээ өгсөн.
Мөн цаашид анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлын талаар тус төвийн захирал Г.Дашжанцан танилцуулж, төвлөрсөн угаалга, нэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавив.