2023.03.03 11:45:57
  Д.Баярсайхан

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021 зохион байгуулагдлаа.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021 хуралд БОЭТөв, ЭМГ, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 10 судалгааны илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

#Шилдэг_судалгаагаар#Тэргүүн_байранд: Илтгэгч БОЭТөвийн Дотор зөвлөх эмч Б.Хоролсүрэнгийн Ковид-19 халдвараар нас барсан тохиолдлын эрт сэрэмжлүүлэх үнэлгээг судалсан байдал

#Дэд_байранд: Илтгэгч ЭМГ-ийн Уламжлалт сэргээн засах тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Одончимэг хамтрагч БОЭТөвийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Аззаяа нарын Ковид19 өвчний дэгдэлтийн үе дэх уламжлалт анагаах ухаан, нэгтгэмэл анагаах ухаан, хосолмол анагаах ухааны хэрэглээний талаарх олон нийтийн хандлагын судалгаа

#Гутгаар_байранд: Илтгэгч БОЭТөвийн Хавдар судлаач эмч Б.Батхүүгийн Өвөрхангай аймгийн БОЭТөвийн хөнгөвчлөх тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дундах эмийн хэрэглээг судалсан нь судалгаа тус тус шалгарлаа. Эрдмийн чуулган -2021 хуралд бүтээл ирүүлсэн нийт судлаачиддаа баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  108915
энэ жил  75430
энэ сар  4161
энэ долоо хоног  892
Өнөөдөр  238