2023.06.14 17:52:46
  Б.Одончимэг

ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДРИЙГ “ТОГТМОЛ ХУГАЦААНД ЦУС СИЙВЭНГЭЭ ӨГЧ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Дэлхийн цусны донорын өдрийг сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, доноруудын  үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулан идэвхжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хорооны Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагааны хүрээнд БОЭТ-өөс хурандаа Н.Гүрбадам захирагчтай зэвсэгт хүчний 256 дугаар ангийг “АМЬ ТЭТГЭГЧ ДОНОР БАЙГУУЛЛАГА”-аар тодруулан өргөмжлөл мөнгөн шагналаар, Цус судлалын үндэсний төвийн “ХҮРЭЛ ДОНОР” тэмдгээр БОЭТ-ийн ахмад лаборант, хүндэт донор Ц.Цэгмид, Сант сумын иргэн Б.Гантулга нарыг, Монголын улаан загалмайн хорооны “Хүндэт донор”-оор 6 иргэнийг алдаршуулан шагнаж, зохин байгуулагчдын зүгээс урлагийн мэндчилгээ дэвшүүлж АХА тэмцээн зохион байгуулсан.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88927
энэ жил  55442
энэ сар  1894
энэ долоо хоног  1704
Өнөөдөр  219