Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас үндэсний хэмжээнд зохион байгуулсан стратегийн команд штабын сургуулилтад БОЭТ-ийн дэргэдэх Хээрийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.
Тус сургуулилтийн хүрээнд зарлан мэдээллийн сирень дохиогоор гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд цугларч газар хөдлөлтийн гамшигийн үеийн бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.