2023.04.19 11:15:24
  Б.Одончимэг

СУВИЛАХУЙ БА ЭРХ ЗҮЙ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Ганболд, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, Архангай Баянхонгор, Өвөрхангай аймгийн болон БОЭТ-ийн сувилагч нар оролцсон сувилахуйн бүсийн сургалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Энэ үеэр Эмнэлгийн мэргэжилтний эрх зүй, Эрүүл мэндийн байгууллагын харилцаа, эрх зүй сургалт орж, сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, сувилахуйн хөгжлийн стратеги ба чиг хандлага лекц, хэлэлцүүлэг болж сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, цалин хөлс нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт гаргах,  ажлын ачаалал тооцох, сувилахуйн хүний нөөцийн хомсдолыг бууруулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар  санал солилцлоо.

Энэхүү аяны хүрээнд сувилагч нарын дунд хавдрын эрт илрүүлэг үзлэгийг ХСҮТ-тэй хамтран БОЭТ-д 3 өдрийн турш зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээнд 300 сувилагч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88898
энэ жил  55413
энэ сар  1865
энэ долоо хоног  1675
Өнөөдөр  190