2023.03.03 11:58:39
  Д.Баярсайхан

Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн Дүрс оношилгооны тасагт Ангиографийн аппаратыг байршуулж, судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа нэвтрүүлж нээлт зохион байгуулагдлаа.

Хаврын дунд сарын шинийн 3-ны Билэгт сайн өдөр Нээлтийн арга хэмжээнд:• Өвөрхангай Аймгийн Засаг дарга А.Ишдорж,• БОЭТөвийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г. Дашжанцан,• УГТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн эрхлэгч Ц.Дамдинсүрэн, Нейроангиологийн эмч Р.Болдбат, мэс заслын сувилагч Б.Наранцэцэг,• Setunari ХХК-ны ахлах инженер О.Чинбат нар,• БОЭТөвийн Дүрс оношлогооны тасгийн Д.Байгалмаа эрхлэгчтэй хамт олон, бусад тасаг албаны эрхлэгч эмч, сувилахуйн арга зүйчид оролцлоо.

Ангиографийн оношлогоо эмчилгээний хэсгийг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 1.780.000.000 төгрөгийн санхүүжилтээр стандарт өрөөний засвар хийж, иж бүрэн аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулсан.БОЭТөвийн Дүрс оношилгооны тасагт Ангиографийн аппаратыг байршуулж, судсан дотуурх оношилгоо эмчилгээг хийж эхэлснээр зүрх судас, тархины судасны эмгэгийн үед иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж, цаг алдалгүй, чирэгдэлгүй үзүүлснээр олон хүний амь насыг аврах боломжтой болж байна гэж Өвөрхангай Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Ангиографийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний чиглэлээр хүний нөөцийг 2021 оноос бэлтгэж 1 техникч сургасан, одоо 2 эмч суралцаж байна. Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран эмч, мэргэжилтнээ сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулж ажиллана.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88872
энэ жил  55388
энэ сар  1840
энэ долоо хоног  1650
Өнөөдөр  165