Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхий тогооч нарын холбооноос зохион байгуулсан "Чингис хааны цом 2023" Олон улсын тогооч нарын тэмцээнд 17 улсын чансаа өндөр 250 гаруй тогооч нар оролцсон олон улсын тэмцээнд Өвөрхангай аймгаа төлөөлөн амжилттай оролцож "Шувууны махан төрөл"-өөр ДЭД байр эзлэн МӨНГӨН медалын шагнал хүртсэн БОЭТ-ийн Хоол эмчилгээний албаны дарга, хоолны технологч Цэдэнсодномын НАРМАНДАХ-даа хамт олны зүгээс халуун баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.