Японы Жайка олон улсын байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн Эх барихын асуудал хариуцсан мэргэжилтэн Икэмото Мэгүми, богино хугацааны сургалт хариуцсан мэргэжилтэн Шимада Ёоко, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төслийн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ нар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон эх барихын тусламж үйлчилгээний зохион байгуулалттай танилцан шинэ төгссөн эх баригчдад зориулсан сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, ярилцлага зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар боллоо.