Олон улсын Action Mongolia байгууллагын буцалтгүй тусламжаар орон нутагт анх удаа Захын хараа шалгах "Humphrey" багажтай боллоо.
Энэхүү багаж нь:
Нүдний даралт ихсэх өвчнийг эрт оношлох, эмчилгээний тактик боловсруулах болон эргэшгүй сохролд хүрэхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй багаж юм.
Мөн Францын нүдний эмч доктор Shantal Novel тус багажийг хэрэглэхтэй холбоотой заавар зөвлөгөө өгч, БОЭТ-тэй цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү багаж нийлүүлэгдснээр манай аймгаас гадна бүсийн Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймгийн иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн хувьд дэмжлэг болж орон нутагтаа оношилгоо эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм.