Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, АШУҮИС-ийн Гадаад харилцаа, хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч Н.Хүрэлбаатар, АШУҮИС-ийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Д.Цэрэндагва, Өвөрхангай аймгийн засаг дарга И.Доржсүрэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан нар оролцлоо.
Нярайг төрсний дараа 24-72 цагийн дотор өсгийнөөс нь бага хэмжээний цусны дээж авч шинжлэх үйл явцыг нярайн скрининг шинжилгээ гэдэг. Энэ шинжилгээг хийснээр төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг цаг алдалгүй илрүүлэн эмчилж, гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой юм.
2024.05.11