БОЭТөвд 2024 онд ажилд шинээр орсон эмч, мэргэжилтнүүд болон хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орсон ажилчиддаа чиглүүлэх сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар БОЭТөвийн бүтэц зохион байгуулалт, алсын хараа, эрхэм зорилго, танилцуулга, Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээний танилцуулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Халдвараас сэргийлэх хяналт, хог хаягдлын менежемент, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, биеэ авч явах соёл, Амьлуулах суурь тусламж, Тохиолдол бүртгэх, мэдээлэх журмын танилцуулга, Төгсөлтийн дараах болон багц цагийн сургалтын талаарх мэдээлэл өглөө.
Шинэ ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.
Хүний нөөцийн алба