Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нүдний мэс заслын тасаг 2006 оноос нүдний болрын мэс заслыг /SICS/ нутагшуулан хийж эхэлснээс хойш /PMMA/ хиймэл болрыг суулгаж байсан бол шинээр технологи нэвтрүүлэн АНУ-д үйлдвэрлэсэн уян хиймэл болор /RAY ONE PRELOADED IOL/ суулгаж эхэллээ.
2024 оны 09 сараас эхлэн 3 үйлчлүүлэгчид тус мэс заслыг амжилттай хийж, харааны чадал нэмэгдэж амьдралын чанар нь дээшилсэн байна.
Тус мэс заслыг МУ-ын Зөвлөх зэргийн эмч Клиникийн профессор Г. Бямбасүрэнгээр ахлуулсан баг хамт олон хийж байна.