Тус төвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эмч, мэргэжилтнүүдэд МУ-ын хүний гавъяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, зөвлөх эмч Д.Буниамаа “Эмч, эмнэлгийн мэрэгжилтний ёс зүйн хэм хэмжээ, хоорондын харьцаа” сэдвээр, Политехникийн коллежийн сэтгэл зүйч Ж.Мягмаржав “Сэтгэл засал, стресс менежмент, ажлаас халшрах хам шинж, багаар ажиллах ур чадвар” сэдвээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар: Эмнэлгийн мэргэжилтний онцлог, үгийн сонголт, мэргэшсэн эмч, сувилагч гэж хэн болох, эмч, мэргэжилтэн хоорондоо болон үйлчлүүлэгчидтэй хэрхэн харьцах талаар харилцан ярилцаж, амьдралын тэнцвэртэй байдлын тест дээр ажиллан, стресс тайлах 4 аргад суралцан, багаар хамтран ажиллалаа.
Ёс зүйн салбар хороо