Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх ёс зүйн салбар хороо хамтран “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Д.Оюунбилэг АУ-ны доктор, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын дарга
Б.Пүрэвжав ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын лавлагаа шатлалын чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
Ш.Оюунчимэг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны өргөдөл, гомдол шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга
Ш.Цэрмаа, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, НАТУЛ Нэгдсэн эмнэлгийн сургалтын албаны дарга нар лекц уншиж танхимаар- 260, цахимаар 100 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа.