2024.02.14 12:24:52
  Б.Одончимэг

Ёс зүйн сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх ёс зүйн салбар хороо хамтран “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг 2024.01.12-ны өдөр зохион байгууллаа.

Д.Оюунбилэг АУ-ны доктор, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын дарга

Б.Пүрэвжав ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын лавлагаа шатлалын чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

Ш.Оюунчимэг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны өргөдөл, гомдол шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга

Ш.Цэрмаа, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, НАТУЛ Нэгдсэн эмнэлгийн сургалтын албаны дарга нар лекц уншиж танхимаар- 260, цахимаар 100 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдав. 

Мөн Ёс зүйн хяналтын хорооны дарга, удирдлагууд салбар хорооны үйл ажиллагаатай танилцаж, гишүүдэд зөвлөн туслаж, чиглэл өгч ажиллаа. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  111446
энэ жил  77961
энэ сар  591
энэ долоо хоног  422
Өнөөдөр  28