2023.10.06 18:37:20
  Б.Одончимэг

Ёс зүйн салбар хорооны ээлжилт хурал боллоо.

Ёс зүйн салбар хорооны гишүүдэд өөрчлөлт орсон тул 2023.10.06-ны өдөр шинэ бүрэлдэхүүнээр хурал зохион байгууллаа. Хуралд салбар хорооны гишүүдийн ирц 100% оролцов. 

Хуралдаанаар:

  1. Бүрэлдэхүүн солигдсон тогтоол танилцуулах
  2. Салбар хорооны орлогч дарга сонгох
  3. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх
  4. Ёс зүйн сургалт зохион байгуулах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлын шийдвэр:

  1. Ёс зүйн салбар хорооны орлогч даргаар гишүүн Д.Сайнжаралыг сонгов.
  2. Иргэдэд зориулсан ёс зүйн  сургалт зохион байгуулах, сэтгэл ханамжийн судалгаа авахыг гишүүдэд даалгав. Хуваарь гаргаж батлуулахыг нарийн бичгийн даргад үүрэг болгов.
  3. Сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнуудад “Эерэг хандлага” сургалт зохион байгуулахыг гишүүн Д.Анхбаярт үүрэг болгов.
  4. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан Ёс зүйн багц цагийн сургалт зохион байгуулахыг салбар хорооны дарга, нарийн бичгийн дарга нар тус тус хариуцан зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  377876
энэ жил  99591
энэ сар  11083
энэ долоо хоног  1002
Өнөөдөр  103