2023.03.09 12:33:52
  Д.Баярсайхан

Үйлчлүүлэгчийн үүрэг

1.Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь ёс зүйн дараах үүрэгтэй:

1.1. Үйлчлүүлэгч өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх;

1.2.Эрүүл мэнддээ анхаарах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал эзэмших;

1.3.Эрүүл мэндийн байгууллагын ажилтантай хүндэтгэлтэй харилцаж, соёлтой үйлчлүүлэх;

1.4.Байгууллагын дотоод, дүрэм, журмыг дагаж мөрдөх;

1.5. Өөрийн болон асран хамгаалж буй үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн талаарх мэдээллээ эмнэлгийн мэргэжилтэнд үнэн зөв, бүрэн мэдээлэх;

1.6.Эмчилгээ, үйлчилгээний заавар дэглэмийг чанд сахих;

1.7. Эмчилгээ, үйлчилгээний заавар дэглэмийг мөрдөхөөс татгалзаж байгаа бол бичгээр баталгаажуулах;

1.8. Хууль, журмаар зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж, үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх;

1.9. Бусдын эрхийг хүндэтгэх;

1.10. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байхад зураг авах болон дуу,  дүрс бичлэг хийхгүй байх.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  108987
энэ жил  75502
энэ сар  4233
энэ долоо хоног  964
Өнөөдөр  310