2023.03.27 15:41:20
  Б.Одончимэг

СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяахад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.
‼️Тиймээс ажиллаж, амьдарч байгаа байраа сууцаа
1️⃣Тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах
2️⃣Байгалийн гэрэлтүүлэгтэй, агааржуулалт сайн нөхцөл бүрдүүлэх
3️⃣Долоо хоногт доод тал нь долоон цаг цэвэр агаарт, нарны шууд гэрэлд байхыг эрмэлзэх нь сүрьеэгийн халдвар авах нөхцөлийг бууруулна.

⭕️Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж,
1️⃣Дархлаагаа сулруулахгүй байх
2️⃣Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
3️⃣Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
4️⃣Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
5️⃣Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

⛔️Харин Сүрьеэтэй хүн
1️⃣Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх
2️⃣Эмчийн хяналтад тогтмол байх
3️⃣Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
4️⃣Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88765
энэ жил  55280
энэ сар  1732
энэ долоо хоног  1542
Өнөөдөр  57