2025.04.18 17:06:54
  Л.Сумъяа

Сургалт зохион байгууллаа.

Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн ТУЗ-ийн гишүүн Б.Одончимэгийн санаачилга, хүсэлтийн дагуу Өвөрхангай аймаг дахь Монгол банкны хэлтсийн ахлах хянан шалгагч Ж.Энх-Амар, нягтлан бодогч Я.Долгор нар тус төвийн сургалтын танхимд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07.30 цагт Нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудад “Өрхийн төсөв” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад  31 ажилтан идэвхтэй  хамрагдсан байна. 

Сургалтын үеэр ТУЗ-ийн гишүүн Б.Одончимэг ТУЗ-ийн эрх, үүргийн талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ. 

Мөн ажилтнуудад өрхийн төсвөө тогтмол хөтлөх, түүний давуу тал,  ач холбогдол, хөтлөх арга зүй болон сар бүр тогтмол хуримтлал үүсгэх, санхүүгийн төлөвлөлт, зорилго тавих,  орлогоо хэрхэн нэмэгдүүлж, зардлаа хэрхэн хэмнэх талаар  дэлгэрэнгүй  танилцууллаа. 

 Монгол банкнаас сургалтад хамрагдсан ажилтнуудад “Өрхийн төсвийн дэвтэр” тараан өгч,  өрхийн орлого, зарлагыг хэрхэн тооцоолох аргачлалын талаар зааварчилгаа өгч цаашид сар бүр хөтөлж хэвших, гарсан үр дүнтэй дараагийн зохион байгуулагдах сургалтын үеэр  танилцаж, нэмэлт зөвлөгөө өгөхөөр боллоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  187659
энэ жил  69208
энэ сар  3293
энэ долоо хоног  118
Өнөөдөр  118