2024.11.27 11:27:45
  Л.Сумъяа

ТУЗ-ийн ээлжит хуралдаан боллоо.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан боллоо.

Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2024 оны ээлжит  хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн удирдлагын баг, тасгийн эрхлэгч нар оролцлоо. Тус хуралдаанаар;

1. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн тайлангийн танилцуулга; 

2. 2024 оны 3 дугаар улирлын тайлан, санхүү гүйцэтгэл;  

3. БОЭТ-ийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт;  

4. БОЭТ-д иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтийн талаар төвийн захирал Г.Дашжанцан танилцуулж удирдлагын багийн гишүүд тайлантай холбоотой асуултад хариулан тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцов. Хуралдааны үеэр ТУЗ-ийн гишүүд болон удирдлагын багийн гишүүд, тасгийн эрхлэгч нарт Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийлээ. Хуралдааны дараагийн өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Өвөрхангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга А.Эрдэнэтунгалаг “2024 оны Эрүүл мэндийн даатгалд хийсэн дүн шинжилгээ”, “Чанар, төлбөрийн хяналтын үр дүн, анхаарах асуудал”сэдвээр, ТУЗ-ийн гишүүн, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Өвөрхангай аймаг дахь Улаан загалмай хорооны дарга Б.Энхцогт нар сургалт мэдээлэл хийлээ.  


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  137850
энэ жил  19399
энэ сар  3355
энэ долоо хоног  1656
Өнөөдөр  429