Төлөөлөн удирдах зөвлөлийн
2024 оны ээлжит хуралдаан боллоо.
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд БОЭТ-ийн сургалтын танхимд зохион байгуулаа.
Хуралдаанаар ТУЗ–ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн тайланг хэлэлцэж, 2024 онд хийж ТУЗ-ийн гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө, үйл ажиллагааны төсвийг баталлаа.
Тус өдрийн хуралдаанаар БОЭТ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан болон санхүү, гүйцэтгэлийн тайлантай танилцаж, удирдлагын багийн гишүүд тайлантай холбоотой асуултад хариулан тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцов.
Мөн хуралдааны үеэр тус төвийн 2024 оны төсвийн, хуваарь, орон тоо, бүтцийг хэлэлцэн баталлаа.