2023.10.30 17:35:29
  Л.Сумъяа

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 ээлжит 3 дугаар хуралдаан 10 сарын 21-22-ны өдрүүдэд болж хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  Үүнд;

  1. БОЭТ-ийн хагас жилийн тайлан, 3 дугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлийн тайлангийн танилцуулга
  2. БОЭТ-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийн танилцуулга
  3. БОЭТ-ийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл
  4. Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл 
  5. Гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гишүүдийн саналыг тусган хэлэлцэх
  6. Эмнэлгийн ажилчдын дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгааны танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Тайланг БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан танилцуулан гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд       

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн асуултад хариулав. 

ТУЗ-ийн хурлын шийдвэрээр эмнэлгийн гүйцэтгэх удирдлагад дараах үүргийг өгөв. Үүнд: 

  1. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөөг боловсронгуй болгон сайжруулж ТУЗ-өөр батлуулах;
  2. БОЭТ-ийн хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг гаргаж, устгах талаар зөвшөөрөл хүссэн албан бичгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлэх;
  3. БОЭТ-ийн эмч, ажилчидтай хийх хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж албажуулах;
  4. 2023 оны жилийн эцэст өргүй ажиллах талаар богино хугацааны төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг ТУЗ-д танилцуулах үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

БОЭТ-ийн үйлчлүүлэгчид, эмч, ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг хөндлөнгийн үнэлгээ, БОЭТ-ийн өөрийн үнэлгээ, урьд жилийн ТУЗ-ын сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээтэй харьцуулан дүгнэлт гаргаж, мэдээллийг БОЭТ-ийн цахим хуудсанд байршуулахыг ТУЗ-ийн гишүүн Л.Төмөртогоо, нарийн бичгийн дарга Л.Сумъяа нарт үүрэг болгохоор шийдвэрлэв.

 

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  108922
энэ жил  75437
энэ сар  4168
энэ долоо хоног  899
Өнөөдөр  245