Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2023 оны 6 сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Хөтөлбөрийн дагуу эхний өдөр гишүүд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга С.Эрдэнэтуяа нартай уулзаж БОЭТ-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар санал солилцов. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд БОЭТ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслаж дэмжлэг үзүүлэх, анхаарч ажиллах асуудлуудын талаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын дараа ТУЗ-ийн гишүүдэд “Эмнэлгийн засаглал, гүйцэтгэлийн санхүүжилт, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг, анхаарах асуудал” сэдвээр Зөвлөх багш А.Батбаяр, Ц.Уранчимэг, Б.Нансалмаа нар сургалт, танилцуулга хийж, харилцан ярилцаж санал бодлоо хуваалцав. Мөн ТУЗ-ийн гишүүн Т.Адъяатөмөр “Стартап менежментийн онцлог”-ын тухай сургалт мэдээлэлийг хүргэлээ.
Дараагийн өдөр БОЭТ-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгийн талаар ЭМЯ, ХШҮДАГ-ын шинжээч Б.Болорчимэг, БОЭТ-д ажилласан зөвлөн туслах багийн үйл ажиллагааны дүн, зөвлөмжийг СЭЗ-ын СДХ-ийн мэргэжилтэн Х.Батчимэг нар танилцуулж үүнтэй холбоотой гишүүд санал бодлоо солилцон цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Мөн Интермед эмнэлгийн гүйцэтгэлийн үйл ажиллагаа, чанар аюулгүй байдал, ТУЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцсон юм.