Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит 4 дүгээр хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд болж хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: Эхний өдрийн хуралдаанаар
Мөн өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн бодлого, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн талаар ТУЗ-ийн гишүүдэд ТУЗ-ийн дарга П.Оюунцэцэг болон ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батчимэг, А.Мөнхжаргал нар мэдээлэл өгөв.
Хуралдааны төгсгөлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд БОЭТ-ийн хамт олны төлөөлөлтэй уулзаж цаашид эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, юун дээр илүүтэй анхаарах шаардлагатай байгаа талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар БОЭТ-ийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцав. Тайланг БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун танилцуулан гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн асуултад хариулав. ТУЗ-ийн гишүүдээс эмнэлгийн тайлантай холбогдуулан эмнэлгийн гүйцэтгэх удирдлагад дараах зөвлөмж, үүргийг өгөв. Үүнд:
Ойрын хугацаанд:
Цаашид:
Байгууллагын хөгжлийн төлөвлөгөө болон Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөнд хамт оны хурлаас гарсан санал тухайлбал.
Мөн БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгаас ирсэн гомдолтой холбогдох материал болон Эмнэлгийн Удирдлагын зөвлөлөөс гаргасан шийдвэртэй танилцав. Тус гомдлын шийдвэрлэлтийн талаар БОЭТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга Д.Болормаа танилцуулав.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд Аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хийх хөрөнгө оруулалт, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор хийх үйл аиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцов. Аймгийн засаг даргын зүгээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байдаг хамгийн чухал салбар, аймгийн хамгийн их ажилчиддтай байгууллага БОЭТөвийн хамт олныг аль болох дэмжиж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр БОЭТ болон ТУЗ-ийн үйл ажиллагааг дэмжин байнга хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
ТУЗ-д Аймгийн Засаг дарга болон, хамтын олны хурлаас гарсан саналын дагуу Тус төвийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтыг 8 дугаар сард багтаан зарлахаар ТУЗ-өөс шийдвэрлэв.