2023.03.06 17:12:48
  Д.Баярсайхан

БОЭТ-ийн Гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалтын 2 дахь шатны шалгаруулалтыг зохион байгууллаа.

Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл БОЭТ-ийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт зарлан эхний шатны буюу Нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдлийн шалгалтыг 10 сард зохион байгуулж, 2 дахь шат буюу сорилын  болон ярилцлага, байгууллага хөгжүүлэх хөтөлбөрийн төслийн танилцуулга зэрэгт үндэслэн 2022 оны 10 сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулллаа. Тус төвийн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалтад нийт 2 иргэн нэр дэвшихээр материалаа ирүүлсэн болно.

Сонгон шалгаруулалтын 2 дахь шатны шалгаруулалтаар нэр дэвшигч Г.Дашжанцан /БОЭТ-ийн Стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан дэд захирал/ дараагийн шатны сонгон шалгаруулалтад орох эрхээ авав. БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 24-ний 8.00-9.00 цагт тус төвийн Гүйцэтгэх удирдлагын баг, тасгийн эрхлэгч, тасгийн ахлах сувилагч нартай уулзалт зохион байгуулж ТУЗ-өөс хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулахын зарэгцээ дараах үүрэг чиглэлийг тус төвийн удирдлагын баг болон тасгийн эрхлэгч ахлах сувилагч нарт  өгөв. Үүнд:

  1. Гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд аливаа доголдол гаргахгүй, тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах,
  2. Гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт болон жилийн эцэс ойртож байгаатай холбогдуулан бүх тасаг, нэгж жилийн эцсийн тайлангаа бичиж бэлтгэх,
  3. Салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор ирэх жилд үзүүлэх тусламж үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилттэй уялдуулан төлөвлөлтөө тасаг нэгжээс эхлэн төлөвлөх,
  4. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг нэгж бүр тооцоолох, байгууллагын түвшинд нэгтгэх,

Мөн энэхжүү ээлжит 7-р хуралдаанаараа ТУЗ-өөс хийгдэж байгаа ажил, цаашид хийх үйл ажиллагааны талаар санал, харилцан мэдээлэл солилцов.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88833
энэ жил  55348
энэ сар  1800
энэ долоо хоног  1610
Өнөөдөр  125