Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тайлангийн хурал 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Оюунцэцэг болон гишүүд, мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олны төлөөлөл оролцов. Хурлаар ТУЗ-ийн 2022–2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга танилцуулж, гишүүд оролцогчдын асуултад хариуллаа. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар санал бодлоо илэрхийлэв.
Тэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэн бүрт тэгш хүргэх нь нэн тэргүүний зорилт болохыг онцолсон юм.