2026.03.09 13:03:14
  Л.Сумъяа

Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.

 

                                                              Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны ээлжит хуралдаан боллоо.

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2026 оны 03 сарын 06-ны өдөр ээлжит хурлаа зохион байгууллаа. Хуралдаанд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн удирдлагын баг оролцлоо. Тус өдрийн хуралдаанаар Төлөөлөн удирдах завлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлав. 

Хөтөлбөрийн дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн тайланг захирал Г.Дашжанцан танилцуулж,   цаашид анхаарч ажиллах асуудлын талаар хэлэлцэж харилцан санал бодлоо солилцов. Мөн хуралдааны үеэр төвийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, бүтэц, орон тоо,  төсвийг хэлэлцэн баталж, тайлантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс гүйцэтгэх удирдлагын багт зөвлөмж өгч, зарим үүрэг чиглэлийг хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  314332
энэ жил  36047
энэ сар  3417
энэ долоо хоног  206
Өнөөдөр  206