Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүд 2025 оны 5 сарын 19-ны өдөр Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламж, хүлээн авах, бүртгэл мэдээллийн үйлчилгээ авах хэсгийг нэгтгэн Шуурхай удирдлагын нэгж болгон тохижууллаа. Шуурхай удирдлагын төв болгон өөрчилсөн бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны талаар захирал Г.Дашжанцан танилцууллаа. Шуурхай удирдлагын төвтэй болсноор тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй авах, яаралтай тусламжийг шаардлагатай иргэдэд нэг цэгээс цогц шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон байна. Мөн ТУЗ-ын гишүүд хагалгааны нэгдсэн операционы засварын явцтай танилцлаа.