2025.05.26 18:12:45
  Л.Сумъяа

Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны ээлжит 5 дугаар хуралдааныг 5 сарын 24-ний өдөр зохион байгууллаа. 

Хуралдаанд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн удирдлагын баг оролцов. Хуралдаанаар төвийн 1 дүгээр улирлын тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан, цахим эрүүл мэндийн асуудлын талаар захирал Г.Дашжанцан танилцуулж, санал бодлоо солилцон цаашид сайжруулах ажлын талаар хэлэлцлээ. 

Мөн хуралдаанаар аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2024 оны цалингийн баримтад санхүүгийн хяналт шалгалт хийсэн аудитын дүгнэлт болон  2025 оны бүтэц, орон тоо мөн удирдлагын баг, тасгийн эрхлэгч, САЗ-уудийн нэмэгдэл цалин хөлсний талаар хэлэлцэж ТУЗ-аас зарим үүрэг чиглэл, зөвлөмжийг хүргүүлэхээр шийвэрлэв. Хөтөлбөрийн дагуу ТУЗ-аас төвийн эмч, ажилтнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны талаар ТУЗ-ийн гишүүн Т.Адъяатөмөр танилцууллаа. Хуралдааны дараа гишүүд Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцлоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  174989
энэ жил  56538
энэ сар  408
энэ долоо хоног  208
Өнөөдөр  208