Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгаас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлье" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг цагдаагийн дэд хурандаа Х. Батпүрэв, дэд ахлагч Б. Эрдэнэцогт нар удирдан явуулж, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад хүргэлээ.
Сургалтад нийт 172 хүн хамрагдсан бөгөөд үүнд эмч 61, сувилагч 76, аж ахуй болон үйлчилгээний албаны 35 ажилтан тус тус оролцсон байна.
Тус арга хэмжээ нь эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдал, олон нийтийн дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой байлаа.