Засгийн газрын тогтоолоор жишиг нэгдсэн эмнэлгийг 4 аймагт байгуулах шийдвэрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны холбогдох мэргэжилтэнүүд аймгуудын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудалтай танилцах зорилгоор аймгуудад ажиллаж байгаа бөгөөд Манай аймагт 7 сарын 2-3 ны өдрүүдэд ажиллаж аймгийн эрүүл мэндийн байгууллагууд ялангуяа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж харилцан санал солилцлоо. Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн Дениш Арора, эрүүл мэндийн мэргэжилтэн Жаяти Нигам, Нийгмийн салбар хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Ж. Алтантуяа, Эрүүл мэндийн яамны Хөрөнга оруулалтын газрын дарга Т.Хонгорзул нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллах хугацаандаа аймгийн удирдлагуудтай уулзаж, шинэ бүсэд шинээр баригдах эмнэлгийн газартай газар дээр нь очиж үзэн цаашид эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх, орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр газар төлөвлөлтөд оруулсан байгааг сайшаалтай хүлээн авлаа. Мөн орон нутагт ажиллах томилолтын хугацаанд Бүрд сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.