2026.11.16 10:45:38
  Б.Ариунзаяа

REDY ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх” REDY төслийн хүрээнд Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнуудыг чадавхжуулах сургалт 2026 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг SAVE THE CHILDREN – Хүүхдийг ивээх сан-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн оношилгоо, үнэлгээ, эмчилгээ, тээвэрлэлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг сайжруулахад чиглүүлэ

Сургалт нь лекц, дадлага, кейс ажиллуулах хэлбэрээр зохион байгуулагдаж, оролцогчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх зорилгоор сургалтын өмнөх болон дараах сорил авч, үр дүнг харьцуулан үнэлсэн байна.

Энэхүү сургалт нь алслагдсан нутгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, сувилагч, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  445005
энэ жил  166720
энэ сар  18562
энэ долоо хоног  1630
Өнөөдөр  804