2026.04.20 11:35:17
  Б.Одончимэг

ХАМТЫН ХҮЧЭЭР ШИНЭ ГЭР БОСГОЛОО.

Поликлиник, ЭМДТөвийн шинэ сувилагч З.Оюунсүрэнгийн гэр гэнэтийн гал түймрийн улмаас шатан амьдрах орчин эд хөрөнгийн гарз тохиолдож,  БОЭТ-ийн хамт олны зүгээс сэтгэлийн дэмжлэг үзүүлэх, тусламж үзүүлэх зорилгоор нийт албан хаагчдын дунд сайн дурын хандивын аян зохион байгуулж 5405000 төгрөг цугларсан байна. 

Хандиваар цугларсан хөрөнгөөр сувилагч З.Оюунсүрэнгийн залуу гэр бүлд 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5 ханатай иж бүрэн гэр барьж хүлээлгэн  өглөө. 

Хандивт нэгдсэн хамт олондоо чин сэтгэлээсээ талархлаа.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  379922
энэ жил  101637
энэ сар  13129
энэ долоо хоног  401
Өнөөдөр  68