Тус аяны хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүд мэнд, сэтгэл зүйн талаас илрэх хариу урвал ба хүүхдийн сэтгэцийн эмгэг” сэдэвт 4 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд ЕБС, Политехник коллежийн нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн багш нар хамрагдаж, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны үнэлгээ, оношилгоо хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх арга зүйд амжилттай суралцлаа.