Сохролоос сэргийлэх шилдэг үйлчилгээ шагналыг Ази, Номхон далайн бүс нутагт Харалган байдлаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол бүхий хувь нэмэр оруулсан хувь хүн эсвэл байгууллагад олгодог.Outstanding service in the Prevention of Blindness Awards 2021 тэтгэлэгт шагналыг БОЭТ-ийн Нүдний эмч Г.Бямбасүрэн эмчид олгосон байна.Энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс авч буй 2 дахь эмч нь болсон байна.Орон нутагт нүдний тусламж үйлчилгээг амжилттай, үр дүнтэй үзүүлж буй Г.Бямбасүрэн эмчдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.