2026.05.20 16:38:51
  Б.Ариунзаяа

Орбита нүдний эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг БОЭТ-д ажиллалаа.

Орбита нүдний эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг төслийн хүрээнд БОЭТ-ийн ЧХХЭНМЗТасгийн эмч нартай хамтран аймгийн иргэдэд үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллалаа. 
Энэхүү төсөл нь орон нутгийн иргэдэд чирэгдэл багатай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна хараа алдалтаас урьдчилан сэргийлэх, нүдний өвчлөлийг эрт үед нь оношлон эмчлэх, шаардлагатай мэс заслын тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд чиглэн хэрэгжсэн юм. 
Хамтран ажилласан Орбита нүдний эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  377670
энэ жил  99385
энэ сар  10877
энэ долоо хоног  796
Өнөөдөр  387