2026.03.05 16:38:54
  Б.Ариунзаяа

“Миний бие- Минийх” эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн алхалтад бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс оролцсон байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулсан “Миний бие- Минийх” эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн алхалтад бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс оролцсон байна. 
Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, гэмт хэргийг таслан зогсоохын төлөө олон нийтийн дуу хоолойг нэгтгэх, хүчирхийллийн нөхцөл шалтгааны талаарх ташаа ойлголтуудыг таниулах замаар хүний бие махбодын болон бэлгийн халдашгүй эрхийг хүндэтгэдэг нийгмийг хамтдаа бүрдүүлэхэд зорилго оршино. 
Өвөрхангай аймгийн хэмжээнд насанд хүрээгүй охидын бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2023 онд 13, 2024 онд 11, 2025 онд 8 тус тус бүртгэгдсэн. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  336076
энэ жил  57791
энэ сар  8797
энэ долоо хоног  2216
Өнөөдөр  895