Жил бүрийн 10 сарын 01-ны өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдөр БОЭТ-ийн хөгжил дэвшил, амжилт бүтээлд үнэтэй хувь нэмэрээ оруулсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ахмадуудын дунд даам, дартс, шүлгийн уралдаан, АХА тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Мөн БОЭТ-ийн эм зүй хоол эмчилгээний алба “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр сургалт мэдээлэл хийж “Өв Ар Үр” ХХК-ийн Биндэргарав эмийн сан нь ахмадуудыг витаминжуулалтад хамруулсан.
Нийт ахмадуудаа эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахыг ерөөе.