2023.03.03 14:24:17
  Д.Баярсайхан

БОЭТ-ийн хуучин гал тогооны хэсгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн аж ахуйн албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ их засвар хийж Сэтгэц наркологийн тасаг шилжин орлоо.

Дэлхий нийтэд 4 хүн тутмын 1 хүн нь амьдралынхаа туршид сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна гэж ДЭМБ үзэж байна.

Коронавирус халдварын дараах нойргүйдэл, сэтгэл түгшилт, айдас, далд сэтгэл гутрал гэх мэт сэтгэцийн асуудлууд нэмэгдэж байгаа иймд Сэтгэц наркологийн тусламж үйлчилгээг стандартад нийцүүлэн үзүүлэхэд мэдрэл сульдал буюу неврозийн 4 орыг шинээр нэмэгдүүлж сэтгэл заслын тусламж үйлчилгээ өргөжүүллээ.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  97412
энэ жил  63927
энэ сар  3267
энэ долоо хоног  1811
Өнөөдөр  1811