2023.03.03 14:24:45
  Д.Баярсайхан

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийнтөлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит 6 дугаар хуралдаан цахимаар хуралдлаа.

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит 6 дугаар хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдлаа. Тус  хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийн бүрдлийн үнэлгээг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын томилсон ажлын хэсэг дарга, гишүүдэд танилцууллаа.
  2. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Үүрэг чиглэл хүргүүлэх тухай” 03 тоот албан бичгийн дагуу үүрэг даалгаврын хэрэгжилт, биелэлтийн тайланг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс албан ёсоор хүлээн авч дараагийн хуралд танилцуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох гишүүдэд үүрэг болгов.
  3. Эмнэлгийн эмч, ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны урьдчилсан дүнг гишүүдэд танилцуулав. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас үнэлгээний дүнг эцэслэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цахим хуудсанд байршуулах ажлыг Төлөөлөн удирпах зөвлөлийн холбогдох гишүүдэд даалгав.
  4. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах ажлын бэлтгэл ажлыг хангахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад үүрэг болгохын зэрэгцээ сонгон шалгаруулалтыг 2022 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахаар тогтов.

© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  97411
энэ жил  63926
энэ сар  3266
энэ долоо хоног  1810
Өнөөдөр  1810