2023.03.06 12:20:52
  Д.Очирбат

ЛАВЛАГАА ШАТЛАЛЫН ЭМНЭЛГҮҮДЭД ТУРШЛАГА СУДАЛЖ АЖИЛЛАЛАА

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гүйцэтгэлийн удирдлагын багийн гишүүд, зарим мэргэжлийн чиглэлийн тасгийн эрхлэгч, сувилахуйн арга зүйч нар 2022 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд  Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдийн захирлуудын зөвлөл, удирдлагын багууд, холбогдох албаны төлөөллүүдтэй эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн чиг хандлага, тусламж үйлчилгээний талаар уулзалт, ярилцлага өрнүүлж, үйл ажиллагаатай танилцан туршлага судалж ажиллалаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд лавлагаа шатлалын эмнэлгүүдээс санхүүжилтийн шинэ тогтолцооны шилжилт, эрүүл мэндийн даатгалын төлөвлөлт, гүйцэтгэл, бараа бүтээгдэхүүн худалдан авалт, хүний нөөцийн төлөвлөлт, сургалт хөгжил, хамтын ажиллагаа, KPI үнэлгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, статистик мэдээлэл, мэдээллийн технологийн үйл ажиллагаа, цахим бүртгэл, цаг олгох үйл ажиллагаа, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа, өдрийн эмчилгээний зохион байгуулалт, эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа, сувилахуйн тусламж үйлчилгээтэй танилцан туршлага судалсан.

Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний чиглэлээр ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулах, зөвлөн туслах зорилгоор хамтран ажиллах гэрээг амжилттай байгуулан тус чиглэлүүдээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар зөвшилцлөө.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  97420
энэ жил  63935
энэ сар  3275
энэ долоо хоног  1819
Өнөөдөр  1819