2024.12.25 12:48:47
  Б.Ариунзаяа

Анхааруулга!

-Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар өвчтэй хүнээс агаар дуслын замаар халдварлана.
- Менингококкт халдварын хэлбэрээс хамаарч өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг. 
-Цусархаг тууралт: Хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, нүдний зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус харвалтууд үүснэ. Тууралт халуурч эхэлснээс хойш 6-8 цагийн дараа ажиглагдана. Том хэмжээний цус харвалтууд эцэстээ үхжилт үүсгэдэг. 
Тархи нугасны үрэвсэл: Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. 
Жихүүдэс хүрэх 38-39 хэм хүрч огцом халуурах, тайван бус болох, татганах шинж илэрнэ. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  127930
энэ жил  9479
энэ сар  1018
энэ долоо хоног  667
Өнөөдөр  197