2024.12.03 11:06:26
  Б.Ариунзаяа

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

      ХДХВ-ийн халдварын тархалт дэлхий дахинд 2024 онд 39,9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. 1,3 сая хүн ХДХВ-ийн халдвар шинээр авсан. 
630, 000 хүн ХДХВ-ийн халдварын улмаас нас барсан. 2024 оны 12 сарын 01 - ний байдлаар ХДХВ- ийн халдвартай 388 тохиолдол бүртэгдсэнээс 66 хүн нас барсан бөгөөд ХДХВ, ДОХ- той амьдарч байгаа 20 эхээс 35 хүүхэд төрсөн, 14 эх давтан төрж, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртэгдээгүй байна. 
   Тэмдэглэлт өдрийн хүрээнд амбулториор үйлчлүүлж буй 300 үйлчлүүлэгчид ХДХВ, ДОХ өвчний талаарх мэдээллийг хүргэж, 50 брошур мэдээллийг тарааж өгсөн. Эмнэлгийн эмч ажилчид тус өдрийн хүрээнд улаан тууз зүүж энэ өдөрт нэгдсэн билээ. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  127934
энэ жил  9483
энэ сар  1022
энэ долоо хоног  671
Өнөөдөр  201