НҮБ-аас санаачлан 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм.