Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн ТУЗ-ийн гишүүн Б.Одончимэгийн санаачилга, хүсэлтийн дагуу Өвөрхангай аймаг дахь Монгол банкны хэлтсийн ахлах хянан шалгагч Ж.Энх-Амар, нягтлан бодогч Я.Долгор нар тус төвийн сургалтын танхимд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07.30 цагт Нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудад “Өрхийн төсөв” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад 31 ажилтан идэвхтэй хамрагдсан байна.
Сургалтын үеэр ТУЗ-ийн гишүүн Б.Одончимэг ТУЗ-ийн эрх, үүргийн талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Мөн ажилтнуудад өрхийн төсвөө тогтмол хөтлөх, түүний давуу тал, ач холбогдол, хөтлөх арга зүй болон сар бүр тогтмол хуримтлал үүсгэх, санхүүгийн төлөвлөлт, зорилго тавих, орлогоо хэрхэн нэмэгдүүлж, зардлаа хэрхэн хэмнэх талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Монгол банкнаас сургалтад хамрагдсан ажилтнуудад “Өрхийн төсвийн дэвтэр” тараан өгч, өрхийн орлого, зарлагыг хэрхэн тооцоолох аргачлалын талаар зааварчилгаа өгч цаашид сар бүр хөтөлж хэвших, гарсан үр дүнтэй дараагийн зохион байгуулагдах сургалтын үеэр танилцаж, нэмэлт зөвлөгөө өгөхөөр боллоо.