Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтын зар
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг төлөөлөх болон Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг төлөөлөх болон Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг, тэдгээрээс нэр дэвшүүлж буй иргэн нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шалгуурыг тус тус хангасан байна. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг төлөөлөх болон Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага нь баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх бөгөөд бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг төлөөлөх болон Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгээ 2025 оны 11 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд ажлын цаг (17 цаг 30 минутаас өмнө)-т багтаан Сонгон шалгаруулах хороо (Эрүүл мэндийн яам эсхүл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар)- нд битүүмжлэн ирүүлнэ.Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.Тодруулга мэдээллийг Эрүүл мэндийн яамны (51)263783 дугаарын утсаар холбогдож авна уу. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сонгон шалгаруулах хороо