2023.04.14 15:48:25
  Б.Одончимэг

ӨСВӨР ҮЕИЙН СУРАГЧДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдыг  урьдчилан сэргийлэх  үзлэгт хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. 

Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт   236 хүүхэд хамрагдаснаас , нүдний харааны  гажиг, өөрчлөлттэй  23,3%, шүдний  хорхойтой, буйлны  үрэвсэлтэй, шүдний  чулуутай 44,1% хүүхэд оношлогдсон байна. 

Цаашид сургуулийн эмчтэй хамтран өвчлөл илэрсэн хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлэх  төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. 

Үзлэгт хамрагдсан охидуудад “Охидын Бэлгийн ариун цэвэр”,  “Сарын тэмдгийн  мөчлөгийн үеийн өвдөлт намдаах арга”, “БЗХӨвчин” зэрэг сэдвүүдээр  сургалт орж бүлгийн ярилцлага хийж, хөвгүүдэд “Улаан шугам ба Охид хөвгүүд”, “Мэдрэмж”, сэтгэл хөдлөлөө таних, удирдах, гадагшлуулах арга зүйд суралцахад чиглүүлэн. Бие хүний харилцаа хандлагыг судлах проектив арга зүйгээр тодорхойлж, сэтгэл хөдлөл зан үйлийн тулгамдсан асуудлаа тодорхойлон бүлгийн ярилцлага зохион байгуулсан. 

Дээрх өсвөр үеийнхэнд зориулсан үзлэг оношилгоо, сургалтын үйл ажиллагаа үе шаттайгаар үргэлжлэх болно.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  97416
энэ жил  63931
энэ сар  3271
энэ долоо хоног  1815
Өнөөдөр  1815