Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажиллагсдын нийгмийн асуудал, цалин, урамшуулал, гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар тасгийн эрхлэгч нар, гүйцэтгэлийн удирдлагын багтай уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалт ярилцлагад Аймгийн Засаг дарга А.Ишдорж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Стратеги удирдлагын хэлтсийн дарга, Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Оюунцэцэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайд БОЭТ-д нэн шаардлагтай тоног төхөөрөмж, компьютерээр хангахаар болж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Мөн Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж уулзалтад Улсын их хурлын гишүүн, Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Дуламдоржийн Тогтохсүрэн оролцож сум, өрх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцож эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан БОЭТ-ийн ахмад ажилтан Ц.Цэцгээ, Ц.Лхамсүрэн, Сувилахуйн арга зүйч Ч.Болортуяа, Д.Ёндон, мэдээлэл технологийн инженер Б.Цэндоо, бага эмч Л.Отгонжаргал, ариутгагч Н.Лусмаа, үйлчлэгч Б.Тунгалаг нарыг Монгол улсын Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар, Эрүүл мэндийн яамны жуухаар их эмч Т.Оюунтуяа, Д.Отгонсайхан, лаборант Г.Мөнхзаяа, бага эмч А.Жалхүү, эх баригч Н.Пүрэвлхам, Б.Даваадолгор, бага эмч Б.Бадамханд, Б.Оюунчимэг нарыг шагнаж урамшууллаа.